



Түргэн хоолны сүлжээнд хүчээ аваад байгаа нэгэн брэнд нэр - Монголиан барбекью. Уг нь бол Монголын юм юу ч байхгүй. 1970 онд Тайванд анхны салбараа нээсэн уг сүлжээ өнөөдөр дэлхийн хэмжээний болтлоо томорсон бөгөөд Улаанбаатарт ч өөрийн салбартай. Чингис грилл, Тэмүүжин, их хаан гэсэн нэртэй хоолнуудыг хараад нэг их таатай санагдсангүй.
Нэгт эдгээр хоолны газруудыг ихэвчлэн Хятад, Тайвань, Вьетнам хүмүүс ажиллуулах нь барууныхны Монголыг Хятадын династи гэдэг буруу үзлийг улам баталгаажуулж байна. Нэр, нэршил соёлын асуудал мөн ч гэлээ, түүнийг хамаагүй хэрэглэж болдог хууль байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ Хятад хүн их хааныг минь хоол болгоод идээд байна гэхээр надад нэг их таалагдахгүй л байгаа юм. Монголчууд өөрсдөө их хааныхаа нэрийг хаа сайгүй л хэрэглэдэг л дээ, гэхдээ бидэнд чингэх эрх нь байгаа байх. Тэгэхээр ийм санал байна л даа. 00-ийн цаасан дээр лууг хэвлээд, Хятад луу гэдэг нэрээр дэлхийд гаргъя, хөрш орноо тэдний жишгээр сурталчилья л даа.