Thursday, June 9, 2011

Эмгэнэл

Зүс бүгээн нэгэн андын минь явдлыг мэргэн ард та бүхэн хүлцэхийн учир өгүүлрүүн, шүүмж бодролын хариуд мэлмий гийхийн учир буй...

АНУ, Индиана муж
Төгсөлтийн баяраа хийх гээд юу юунаас илүү яарсан high school-ийн сурагчид, тэдний дундаас нэгэн Монгол хүү хамгаас тод инээмсэглэх нь нүдэнд тусна. Таван зуу гаруй сурагчаас хамгийн сайн үнэлгээтэйгээр сургуулиа дүүргэж, өчигдөр авсан химийн уралдааны тэргүүн байрын шагнал авсан нь баяр дээр нь бахдал нэмсэнээс тэр биз. Сайн төгсөгчийг сайн сургууль хүлээж байдаг номтойгоос түүнд Америкын аль нэр хүндтэй их дээд сургууль, коллежийн урилга ирсэн байв.

Долоо хоногийн дараа
Түүний статус нь Illegal буюу хараар амьдарч байснаас болж түүнд урилга ирүүлсэн бүх сургуулиуд татгалзсан шийдвэр гаргаад, уучлал хүссэн захидал ирүүлэв. Бүхий л хүсэл мөрөөдөл үгүй болж, анх удаа өөрийнх нь төлөө бүхнээ зориулсан аав ээжээ үзэн ядав. Монгол руугаа явъя гэсэн ч боломж нь байсангүй.

Маргааш нь түүнийг ойролцоох хямдхан буудлын химийн бодисуудаар дүүрэн хар цүнх, өөрийнх нь найруулсан хор, эцэг эхдээ бичсэн захидлын хамтаар олжээ.
Ухаантай хүн хаа ч газардахгүй гэлцдэг, хэдий ухаантай, чадвартай ч хүүхдийн гэнэн зан, төрийн хатуу бодлого, хувь заяаны шоглоом хүнийг хялбархаан үгүй хийчихэж чаддаг бололтой. Сайн төрөл олоод хүний газар гуйж биш, өөрийн нутагт туйлж амьдраарай л гэж ерөөе дөө.

Хатантөмөр Б.