Saturday, October 17, 2015

Сандэй шатжээ - 2

Хуванцар, полимерээр хийсэн зүйлс шатахад хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл гэх мэт хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдар үүсгэх хэмжээний аюултай бодис ялгардаг. Юу болоод хими яриад өгөв өө гэж гайхаж байж магадгүй. Би ч өөрөө химийн талаар сайн мэдэхгүй.  Би таны өнөөдөр сайн мэдэхгүй, танаас нуусан хэдэн зураг үзүүлэх гэж байна л даа. 2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнө Сандэй худалдааны төв галд өртсөн. Яахав үнсэн товрог болчихоогүй. Гэхдээ байдал нэг иймэрхүү байгаа. 

Monday, October 12, 2015

Сандэй шатжээ


Гай газар доороос, гахай модон дотроос. Яахав хаа сайгүй л ийм юм болж л байдаг. Монголчуудын маань юмыг өөдрөгөөр харж хэвшсэнтэй нь ч холбоотой байж магад. Ядаж байхад миний амьдардаг энэ хэсэг газарт түймэр их гарахыг яана. Хэдэн жилийн өмнө east шатаж дуулиан дэгдээж билээ. Олон ч хүн амьдралаа залгуулдаг, олон ч хүний амьдралыг залгисан нэг тийм газар байж билээ. Одоо ч шатсан буурь нь хотын үзэмжинд чимэг болоод байж л байна. Долоо орчим хоногийн өмнө зүүн 4-н замын урд талд нэг цайны газрын ажилчид галын дөл өөдөө гээд хамаг юмаа барьчихсан гадаа зогсож харагдана лээ. 

За хариуцлагагүй байдал, даатгал энэ тэр гээд олон юм нуршаад яахав. Хэрэгт дурласных хэдэн юм нэмж мэдэж авлаа. Мэдээж аль аль тал хохирсон. Галын бурхнаас өр нэхэлтэй биш. Гэхдээ яаж хохирол багатай гарах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулцгаадаг бололтой юм.