Хуванцар, полимерээр хийсэн зүйлс шатахад хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл гэх мэт хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдар үүсгэх хэмжээний аюултай бодис ялгардаг. Юу болоод хими яриад өгөв өө гэж гайхаж байж магадгүй. Би ч өөрөө химийн талаар сайн мэдэхгүй. Би таны өнөөдөр сайн мэдэхгүй, танаас нуусан хэдэн зураг үзүүлэх гэж байна л даа. 2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнө Сандэй худалдааны төв галд өртсөн. Яахав үнсэн товрог болчихоогүй. Гэхдээ байдал нэг иймэрхүү байгаа.
Хатантөмөрийн блог
Saturday, October 17, 2015
Monday, October 12, 2015
Сандэй шатжээ
Гай газар доороос, гахай модон дотроос. Яахав хаа сайгүй л ийм юм болж л байдаг. Монголчуудын маань юмыг өөдрөгөөр харж хэвшсэнтэй нь ч холбоотой байж магад. Ядаж байхад миний амьдардаг энэ хэсэг газарт түймэр их гарахыг яана. Хэдэн жилийн өмнө east шатаж дуулиан дэгдээж билээ. Олон ч хүн амьдралаа залгуулдаг, олон ч хүний амьдралыг залгисан нэг тийм газар байж билээ. Одоо ч шатсан буурь нь хотын үзэмжинд чимэг болоод байж л байна. Долоо орчим хоногийн өмнө зүүн 4-н замын урд талд нэг цайны газрын ажилчид галын дөл өөдөө гээд хамаг юмаа барьчихсан гадаа зогсож харагдана лээ.
За хариуцлагагүй байдал, даатгал энэ тэр гээд олон юм нуршаад яахав. Хэрэгт дурласных хэдэн юм нэмж мэдэж авлаа. Мэдээж аль аль тал хохирсон. Галын бурхнаас өр нэхэлтэй биш. Гэхдээ яаж хохирол багатай гарах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулцгаадаг бололтой юм.
Friday, March 15, 2013
Амаа таглуулсан Монгол
Сэтгэгдэл бичихэд хориглох үгсийн жагсаалт гарч, өнөөдөр буюу
3-р сарын 15-наас мөрдөж эхлэв. Бүр 774 үг шүү. Эрээ цээрээ алдсан сэтгэгдлүүд
нийтийн ёс зүй, хүүхдийн хүмүүжилд
муугаар нөлөөлдөг нь тодорхой. Тиймдээ ч энэ хууль гарсан байх. Гэхдээ энэ
хууль хамгийн "но-той хууль". Яагаад гэдгийг нь тайлбарлъя.
Үгсийн
шүүлтүүрийг яаж ашиглах нь тодорхойгүй. Гадаадын ихэнх сайтууд F**k, S**t гэх
зэрэг үгсийг шууд гаргадаггүй. Та сэтгэгдэл бичих журмыг зөрчсөн байна гээд
гараад ирдэг. Гэтэл зөвхөн хараалын үгс биш энгийн хэрэглээнд ч мөн ашиглагддаг
үгсийг энэ жагсаалтанд оруулсан байх юм. Хэрэв шууд хяналтгүйгээр шууд устгах,
гаргахгүй байх зарчмаар явах юм бол "Шавар, гахай, эрлийз, оюуны
хомсдолтой гэх мэтийн энгийн хэрэглээнд ашиглагддаг үгсийг бичиж чадахаа
болихнээ. Монгол хэлэнд яг цэвэр хараал маягаар хэрэглэгддэг үг бол мөнөөх
сүрхий орос үг, дээрээс нь англи хэлнээс импорт хийж авчирсан дээр дурдсан 2
үг. Сэтгэгдлийг нь устгахаасаа өмнө хянадаг бол бас ч яахав, үгүй бол бид олон
зүйлийн талаар ярилцаж чадахгүйд хүрэхнээ.
Friday, February 15, 2013
Монголын боловсролын асуудал
Орчин үеийн нийгэмд гэр бүлүүд
хүүхдүүддээ зарцуулах цаг бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Гэр бүлүүд
дунджаар 22-оос 30-н насандаа хүүхэдтэй болдог ба энэ үе нь бие хүний хувьд
карьераа дөнгөж эхлэх үе. Энэ үед хүний
дийлэнхи эрч хүч нь ажил мэргэжилдээ, эсвэл амьдралаа төвхнүүлэхэд чиглэсэн
байдаг учраас үр хүүхэддээ зарцуулах цаг ихэнхдээ олддоггүй. Тийм учраас
хүүхдээ хүмүүжүүлэх өөрсдийн чухал үүргийг цэцэрлэг, ясли, тэгээд Ерөнхий
Боловсролын Сургуульд даатгадаг.
Ясли цэцэрлэгт хүүхэд хоолоо яаж
идэх, хувцсаа зөв өмсөх гэх мэт хүн болох бэлтгэлээ хийдэг бол ЕБС-д бие хүн
болж төлөвшдөг.
Sunday, February 3, 2013
Шашин ба Монгол улс
Коммунист системээс татгалзаж, иргэн хүний шашин шүтэх, эс
шүтэх эрхийг нь чөлөөтэй болгосноор хойш нилээн хэдэн жил өнгөрлөө. Түүнээс
хойш элдэв янзын сүм хийдүүд Монголд борооны дараах мөөг шиг л олширсон. Шашин
шүтэж болохгүй гээд яриад эхэлвэл ардчилсан нийгэмд харш зүйл болох байх л даа.
Гэхдээ иргэн хүний эрхийнхээ хүрээнд өөрийн бодлоо хуваалцъя гэж бодлоо.
Thursday, June 9, 2011
Эмгэнэл
Зүс бүгээн нэгэн андын минь явдлыг мэргэн ард та бүхэн хүлцэхийн учир өгүүлрүүн, шүүмж бодролын хариуд мэлмий гийхийн учир буй...
АНУ, Индиана муж
Төгсөлтийн баяраа хийх гээд юу юунаас илүү яарсан high school-ийн сурагчид, тэдний дундаас нэгэн Монгол хүү хамгаас тод инээмсэглэх нь нүдэнд тусна. Таван зуу гаруй сурагчаас хамгийн сайн үнэлгээтэйгээр сургуулиа дүүргэж, өчигдөр авсан химийн уралдааны тэргүүн байрын шагнал авсан нь баяр дээр нь бахдал нэмсэнээс тэр биз. Сайн төгсөгчийг сайн сургууль хүлээж байдаг номтойгоос түүнд Америкын аль нэр хүндтэй их дээд сургууль, коллежийн урилга ирсэн байв.
Долоо хоногийн дараа
Түүний статус нь Illegal буюу хараар амьдарч байснаас болж түүнд урилга ирүүлсэн бүх сургуулиуд татгалзсан шийдвэр гаргаад, уучлал хүссэн захидал ирүүлэв. Бүхий л хүсэл мөрөөдөл үгүй болж, анх удаа өөрийнх нь төлөө бүхнээ зориулсан аав ээжээ үзэн ядав. Монгол руугаа явъя гэсэн ч боломж нь байсангүй.
Маргааш нь түүнийг ойролцоох хямдхан буудлын химийн бодисуудаар дүүрэн хар цүнх, өөрийнх нь найруулсан хор, эцэг эхдээ бичсэн захидлын хамтаар олжээ.
Ухаантай хүн хаа ч газардахгүй гэлцдэг, хэдий ухаантай, чадвартай ч хүүхдийн гэнэн зан, төрийн хатуу бодлого, хувь заяаны шоглоом хүнийг хялбархаан үгүй хийчихэж чаддаг бололтой. Сайн төрөл олоод хүний газар гуйж биш, өөрийн нутагт туйлж амьдраарай л гэж ерөөе дөө.
Хатантөмөр Б.
Sunday, May 29, 2011
BDifferent, Go Mongol




Түргэн хоолны сүлжээнд хүчээ аваад байгаа нэгэн брэнд нэр - Монголиан барбекью. Уг нь бол Монголын юм юу ч байхгүй. 1970 онд Тайванд анхны салбараа нээсэн уг сүлжээ өнөөдөр дэлхийн хэмжээний болтлоо томорсон бөгөөд Улаанбаатарт ч өөрийн салбартай. Чингис грилл, Тэмүүжин, их хаан гэсэн нэртэй хоолнуудыг хараад нэг их таатай санагдсангүй.
Нэгт эдгээр хоолны газруудыг ихэвчлэн Хятад, Тайвань, Вьетнам хүмүүс ажиллуулах нь барууныхны Монголыг Хятадын династи гэдэг буруу үзлийг улам баталгаажуулж байна. Нэр, нэршил соёлын асуудал мөн ч гэлээ, түүнийг хамаагүй хэрэглэж болдог хууль байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ Хятад хүн их хааныг минь хоол болгоод идээд байна гэхээр надад нэг их таалагдахгүй л байгаа юм. Монголчууд өөрсдөө их хааныхаа нэрийг хаа сайгүй л хэрэглэдэг л дээ, гэхдээ бидэнд чингэх эрх нь байгаа байх. Тэгэхээр ийм санал байна л даа. 00-ийн цаасан дээр лууг хэвлээд, Хятад луу гэдэг нэрээр дэлхийд гаргъя, хөрш орноо тэдний жишгээр сурталчилья л даа.
Subscribe to:
Posts (Atom)


