Friday, February 15, 2013

Монголын боловсролын асуудал



            Орчин үеийн нийгэмд гэр бүлүүд хүүхдүүддээ зарцуулах цаг бараг байхгүй болсон гэж хэлэхэд болно. Гэр бүлүүд дунджаар 22-оос 30-н насандаа хүүхэдтэй болдог ба энэ үе нь бие хүний хувьд карьераа дөнгөж эхлэх үе.  Энэ үед хүний дийлэнхи эрч хүч нь ажил мэргэжилдээ, эсвэл амьдралаа төвхнүүлэхэд чиглэсэн байдаг учраас үр хүүхэддээ зарцуулах цаг ихэнхдээ олддоггүй. Тийм учраас хүүхдээ хүмүүжүүлэх өөрсдийн чухал үүргийг цэцэрлэг, ясли, тэгээд Ерөнхий Боловсролын Сургуульд даатгадаг.

            Ясли цэцэрлэгт хүүхэд хоолоо яаж идэх, хувцсаа зөв өмсөх гэх мэт хүн болох бэлтгэлээ хийдэг бол ЕБС-д бие хүн болж төлөвшдөг.


Sunday, February 3, 2013

Шашин ба Монгол улс


Коммунист системээс татгалзаж, иргэн хүний шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь чөлөөтэй болгосноор хойш нилээн хэдэн жил өнгөрлөө. Түүнээс хойш элдэв янзын сүм хийдүүд Монголд борооны дараах мөөг шиг л олширсон. Шашин шүтэж болохгүй гээд яриад эхэлвэл ардчилсан нийгэмд харш зүйл болох байх л даа. Гэхдээ иргэн хүний эрхийнхээ хүрээнд өөрийн бодлоо хуваалцъя гэж бодлоо.