Saturday, October 17, 2015

Сандэй шатжээ - 2

Хуванцар, полимерээр хийсэн зүйлс шатахад хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл гэх мэт хүний эрүүл мэндэд хортой, хорт хавдар үүсгэх хэмжээний аюултай бодис ялгардаг. Юу болоод хими яриад өгөв өө гэж гайхаж байж магадгүй. Би ч өөрөө химийн талаар сайн мэдэхгүй.  Би таны өнөөдөр сайн мэдэхгүй, танаас нуусан хэдэн зураг үзүүлэх гэж байна л даа. 2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнө Сандэй худалдааны төв галд өртсөн. Яахав үнсэн товрог болчихоогүй. Гэхдээ байдал нэг иймэрхүү байгаа. 







Та энэ дүр зургийг телевизээр харсан болов уу, үгүй л гэж бодож байна. Миний анзаарснаар нэг ч сурвалжлагч дотогшоо орж байдалтай газар дээр нь танилцсангүй. 

Хамгийн аймшигтай нь Сандэй төвийн удирдлагууд зөрчлийг арилгасан албан бичиг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Онцгой Байдлын Ерөнхий газар хүргүүлчихсэн, одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдах гэж байна. Дээд давхрууд руу ч мөн утаа орсон. хүнсний зүйл, ахуйн хэрэглээний бүх зүйлс бохирдсон. Тийм байхад мэргэжлийн хяналтынхан энд ажиллахгүй хүмүүс өөрсдийн бараагаа зарж болох эсэхээр нь ялган дур мэдэцгээн ангилж байна. Хүхрийн давхар исэл маш аюултай бодис, хүний биед болон бусад зүйлсийн гадаргуун дээр удаан хугацаанд хадгалагдаж хорт хавдар үүсгэх хэмжээний хор хөнөөл учруулдаг. Ийм байхад эдгээр бараанууд хураагдахгүй дахин зарагдах болж байгааг сайн ойлгохгүй байна. Удахгүй худалдааны төв үйл ажиллагаагаа дахин явуулж эхэлнэ. Эрүүл мэнддээ хайртай бол Сандэй худалдааны төвөөр үйлчлүүлэхгүй байхыг л зөвлөх байна даа. 

No comments:

Post a Comment