Гай газар доороос, гахай модон дотроос. Яахав хаа сайгүй л ийм юм болж л байдаг. Монголчуудын маань юмыг өөдрөгөөр харж хэвшсэнтэй нь ч холбоотой байж магад. Ядаж байхад миний амьдардаг энэ хэсэг газарт түймэр их гарахыг яана. Хэдэн жилийн өмнө east шатаж дуулиан дэгдээж билээ. Олон ч хүн амьдралаа залгуулдаг, олон ч хүний амьдралыг залгисан нэг тийм газар байж билээ. Одоо ч шатсан буурь нь хотын үзэмжинд чимэг болоод байж л байна. Долоо орчим хоногийн өмнө зүүн 4-н замын урд талд нэг цайны газрын ажилчид галын дөл өөдөө гээд хамаг юмаа барьчихсан гадаа зогсож харагдана лээ.
За хариуцлагагүй байдал, даатгал энэ тэр гээд олон юм нуршаад яахав. Хэрэгт дурласных хэдэн юм нэмж мэдэж авлаа. Мэдээж аль аль тал хохирсон. Галын бурхнаас өр нэхэлтэй биш. Гэхдээ яаж хохирол багатай гарах вэ гэдэг дээр ухаанаа уралдуулцгаадаг бололтой юм.
1. Мэдээж хамгийн их хохирдог хүмүүс бол лангуу түрээслэгчид. Амьдралаа залгуулдаг бараг ганц зүйл нь болохоор тэгэлгүй ч яахав. Гэхдээ ихэнх нь аль болох хохирлын мөнгө ахиухан аваад салчих гэсэн бодолтой л хүмүүс байх шиг байна. Хохирлын үнэлгээг санаатайгаар нэмж хэлж бусад түрээслэгч нарт, худалдааны төвийн удирдлагуудад түвэг учруулан байдлыг улам хүндрүүлж буй шуналтай нөхдүүд. Аан бас бүх юманд төрийг буруутгадаг инээдтэй нөхдүүд байна. Сонгууль дөхөж байгааг ч хэлэх үү, Сандэй шатсанд Элбэгдорж буруутай гээд яриад явах нөхдүүд байж л байна лээ. Төр маань ч гэсэн юм юманд оролцоод муу занд сургачихсан. Бусад оронд бол иймэрхүү асуудалд төр оролцох юм бол бүгд гайхах биз. Манайд л худлаа сайн хүмүүс болох гэж юм юманд савсганацгаах юм.
2. Худалдааны төвийн эзэд ч мэдээж бас хохирсон. Миний мэдэж авсан нэг зүйл бол ПиАр гээч нь ямар айхтар талаар. Нарантуулын хүнсний төв шатахад Сайхансамбуу хүмүүс түрээслэн бор шувуу нисгэж хүмүүсийг дараа нь лангуу авахаар ятгаж чадсан. Үүний адилаар нилээн хэдэн ПиАрчид ажлаа хийгээд явж байгаа харагдана лээ. Бас цагдаагийнхан хэвлэл мэдээллийнхнийг яагаад дотогш нь оруулахгүй байгаа нь ч эргэлзээтэй. Интернэт, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр Сандэй плазагийн доод давхар шатжээ гэхээс өөр мэдээлэл юу ч алга. Үнэн хэрэгтээ 35-н лангууны бараа юу ч үгүй болж, бусад нь ч гэсэн дахиж хэрэглэхээргүй л болсон харагдана лээ. Дараа нь тортог болсноос өөр юмгүй гээд гэдийж мэдэх л улс, хашир нь дээр.

No comments:
Post a Comment